n
Co_O_L

Хэрэглэгчийн онол, төсвийн хязгаарлалт, таашаал түүний хэлбэрүүд

Бичсэн: huslen
 ...

15:31 - 2010-06-08 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

XV сэдэв. Төлбөрийн тэнцэл, валютын ханш

Бичсэн: huslen
Олон улсын худалдаа ба санхүүгийн үйл ажиллагаанд янз бүрийн үндэсний валют хэрэглэдэг. Улс орны экспортын үйл ажиллагаа нь хилийн чанадад тухайн орны үндэсний валютын эрэлт ба гадаадын валютын нийлүүлэлтийг нэгэн зэрэг бий болгодог бөйна. Харин импортын үйл ажиллагаа нь гадаадын валютын эрэлт ба тухайн орны үндэсний валютын нийлүүлэлтийг нэгэн зэрэг бий болгодог. Валютын зах зээл дээр нэг орны валютыг нөгөө орны валютаар солих үйл ажиллагаа явуулдаг.
Тухайн...

20:33 - 2010-06-07 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

XIV Сэдэв Олон улсын худалдаа ба худалдааны бодлого

Бичсэн: huslen
Олон улсын худалдааны онол нь XIX зууны эхээр Давид Рикардогийн боловсруулсан харьцангуй давуу талын үзэл баримтлалд тулгуурладаг.  Хэрэв А улс нь ямар нэгэн бүтээгдэхүүнийг Б улстай харьцуулахад нөөцийн хамгийн бага зардлаар үйлдвэрлэдэг бол тэр нь туйлын давуу талтай байгаа хэрэг. Гэхдээ тухайн нэг улс бүх төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхдээ туйлын давуу талтай байгаа тэр тохиолдолд ч гэсэн бусад улстай бүтээгдэхүүний солилцоо хийх нь харилцан ашигтай байж болно. Иймд туйлын давуу тал нь олон улсын худалдааны бүтэц төрөлжилтийг тодорхойлоход онцгой үүрэг гүйцэтгэдэггүй энэ тохиолдолд зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн давуу талтай байдаг. 
Хэрэв ...

20:28 - 2010-06-07 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

XIII Сэдэв Эдийн засгийн өсөлт

Бичсэн: huslen
Урт хугацаанд өөрөөр хэлбэл, бүрэн ажил эрхлэлтийн нөхцөлд нэрлэсэн үндэсний нийт бүтээгдэхүүний бодит хэмжээг ямар замаар нэмэгдүүлэх боломжтой  вэ? гэдэгт хариулт өгөх явдал эдийн засгийн өсөлтийн онолын нэг гол асуудал мөн юм. Энэ асуудлыг шийдвэрлэснээр  нөөцийн хязгаарлагдмал байдлыг даван туулан, ингэснээр нийгмийн хэрэгцээг хангах, эдийн засгийн боломжийг өргөжүүлэх боломжийг олгодог учир практикийн ихээхэн ач холбогдолтой юм. Эдийн засгийн өсөлтийг тодорхой хугацаан дахь бодит үндэсний нийт бүтээгдэхүүний өсөлт ба хүн амд ноогдох бодит үндэсний нийт бүтээгдэхүүний өсөлт гэсэн хоёр аргаар хэмждэг. Эдийн засгийн өсөлтийн хүчин зүйлсийг гурван бүлэгт хувааж болно. (1) нийлүүлэлтийн хүчин зүйлс (байгалийн нөөц, хөдөлмөрийн нөөц, үндсэн хөрөнгийн хэмжээ, технологи)(2) эрэлтийн хүчин зүйлс (нийт зардлын төвшин) (3) хуваарилалтын хүчин зүйлс (нөөцийг үр өгөөжтэй ашиглах).
Гэхдээ...

20:25 - 2010-06-07 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

XII Сэдэв Инфляци, ажилгүйдэл: Кейнсийн болон шинэ сонгодог нийлүүлэлтийн эдийн засгийн онолын талынхны үзэл бодол

Бичсэн: huslen
 Кейнсийн энгийн загварт инфляци ба ажилгүйдэл нь нэгэн зэрэг орших бололцоогүй гэж баталсан байдаг. 1950-1960 оны эмпирик тоон мэдээнд тулгуурлан гаргасан эдийн засагчдын судалгаа нь ажилгүйдэл ба инфляцийн түвшин нь хоорондоо урвуу хамааралтай гэдгийг харуулжээ. Энэ холбоо хамаарлыг Филлипсийн муруйгаар дүрслэн харуулдаг. 1970-аад оны өрнөдийн эдийн засгийн байдал, /стагфляци/ мөн түүнчлэн 1980-аад онд энэхүү холбоо хамаарал тийм ч тогтвортой шинжтэй биш гэдгийг харуулжээ. Кейнсийнхэн стагфляцийн үзэгдлийг /үнийн түвшин болон ажилгүйдэл нэгэн зэрэг өсөх үзэгдэл/ 1970-аад оны нийлүүлэлтийн сөрөг нөлөөлөлтэй холбон Филлипсийн муруй зайлшгүй гэдгийг нотлохын сацуу харин дараачийн арван жилд ажилгүйдэл ба үнийн түвшин нэгэн зэрэг буурсан хандлагыг нийт нийлүүлэлтийн өсөлтийг урамшуулагч хүчин зүйлстэй /цалин хөлсний үнэ буурсан, ОПЕК-ийн монополийн задрал, зарим тэргүүлэх салбарууд дахь үнийн өсөлтийн сааралт/ холбон авч үзжээ. ...

20:22 - 2010-06-07 - Сэтгэгдэл {5} - Сэтгэгдэл бичих

XI сэдэв .Альтернатив үзлүүд: Монетаризм, рациональ хүлээлт

Бичсэн: huslen
Эдийн засгийн шинжлэх ухаанд сүүлийн хорин жилд альтернатив кейнсийн онолын үзэл баримтлалыг хүлээн зөвшөөрөх болов. Түүнд монетаризм ба шинэ сонгодог онолыг хамааруулж үздэг. Кейнсийн онол ба монетаризм хоорондын үзэл баримтлалын ялгааг (хэрэв тэдгээрийг хэт илрэлээр нь авч үзвэл) дараах байдлаар томъёолж болох юм. 1. Кейнсийн онол нь эдийн засгийн тогтворжуулахад төрийн идэвхтэй үүргийг чухалчилдаг. Монетаризмын талыг баримтлагчид нь зах зээлийн механизм нь эдийн засгийн тэнцвэржсэн, үр ашигтай хөгжлийг өөрөө хангах чадвартай гэж нотолдог байна.2. Кейнсийн талыг баримтлагчид нь эдийн засгийн хөгжилд (нийт эрэлт ба нийт нийлүүлэлтийн өөрчлөлтөд) мөнгөний үүргийг хоёрдугаар зэрэгт тавидаг. Энэхүү өөрийн байр суурийг тэдгээр нь Нэгдүгээрт, Нийт эрэлт ба мөнгөний нийлүүлэлтийн харилцаа холбоо нь нарийн төвөгтэй тодорхойлох боломжгүй;...

20:19 - 2010-06-07 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

X сэдэв Мөнгө зээлийн бодлого

Бичсэн: huslen
Төрөөс мөнгө зээлийн бодлогыг ашиглан бүрэн ажил эрхлэлттэй нөхцөлд инцляцигүй эдийн засгийг бий болгохыг эрмэлзэж байна. Энэхүү зорилтыг шийдвэрлэхийн тулд төрөөс мөнгөний нийлүүлэлтэд тавих хяналтыг хэрэгжүүлэх ёстой.  Мөнгөний нийлүүлэлтийг зохицуулахын тулд Төв банк нь юуны өмнө нээлттэй зах зээл дээр янз бүрийн хэрэгслийг ашиглан үйл ажиллагаа явуулах, мөн түүнчлэн хүүгийн тооцооны үнэ болон нөөцийн нормыг өөрчлөх зэрэг арга хэмжээ авдаг. Нээлттэй зах зээл дээр явуулах улсын сангийн төлбөрийн хоёр дахь зах зээл дээр явуулах үйл ажилгаа бол мөнгөний нийлүүлэлтэд хяналт тавих хамгийн уян хатан хэрэгсэл юм.
Зээлий...

20:17 - 2010-06-07 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

IX СЭДЭВ Мөнгөний нийлүүлэлтэд банкны гүйцэтгэх үүрэг.

Бичсэн: huslen
Арилжааны банкууд нь зээлийн системийн үндсийг бүрдүүлдэг бөгөөд хөрөнгө оруулагчдын хуримтлалтай хүмүүс болон хөрөнгө оруулагчдын  хооронд зуучлагчийн үүргийг гүйцгэдэг. Банкнуудын төвлөрүүлэн авсан хадгаламж нь өр төлбөр болон ба тэдгээрийн хувь нийлүүлсэн өөрийн хөрөнгийн пассивт хамаарагдана.  Банк нь янз бүрийн актив байдлаар (зээл, үнэт цаас, бэлэн мөнгө, нөөц) өөртөө төвлөрүүлэн авсан хөрөнгийн банкны актив, пассивын бүтэц, бүрэлдэхүүн нь тодорхой хугацаанд хийгддэг тэнцлийн тайланд тусгагддаг бөгөөд  актив нь хадгаламж ба өөрийн хөрөнгийн нийлбэртэй тэнцэж байдаг байна.  Орчин үеийн банкны үйл ажиллагаа нь хэсэгчилсэн нөөцийн  тогтолцоонд үндэслэгдэнэ. Төв банк нь арилжааны банкуудад зайлшгүй байх нөөцийн нормыг тогтоож өгдөг. Өөрөөр хэлбэл бэлэн мөнгө болон төв  банкин  дахь дансны хөрөнгийн хэлбэрээр арилжааны банкны нөөц тодорхойлогддог. Жинхэнэ байгаа нөөц  нь байх ёстой ба илүүдэл нөөцийн нийлбэрээс бүрддэг. Төв банк нь нөөцийн системийг ашиглан банкуудын зээлийн , зориулалттай хөрөнгийн хэмжээ, эргэлтэнд байгаа нийт хөрөнгийн өөрчлөлт болон зээл олгох нөөцийг хянаж байдаг. Арилжааны банк зээллэг олгох замаар мөнгө бий болгодог боловч, түүний мөнгө үржүүлэх бололцоо нь хязгаарлагдмал байдаг. Зайлшгүй нөөцийн хэмжээ нь чекийн дансуудын шинээр бий болсон нийлбэр дүнгээрээ банкны илүүдэл нөөцтэй тэнцэх хүртэл гүйлгээнд нэмэгдэл мөнгө гаргах боломжтой байдаг байна. Банк бий болгосон мөнгө нь бусад банкуудад ч мөн мөнгийг бий болгох зээллэг болон хувирдаг байна. Зайлшгүй нөөцийн норм хэдий чинээ бага байна,арилжааны бүх банкуудын олгох зээлийн нийт хэмжээ ба тэдгээрийн хөрөнгө оруулалт төдий чинээ их байна....

20:14 - 2010-06-07 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

VIII сэдэв Мөнгө, банкны систем

Бичсэн: huslen
Мөнгөний мөн чанарын талаар янз бүрийн үзэл баримтлал байдаг. Одоо үед олонхи эдийн засагчид мөнгийг түүний гүйцэтгэх үүргүүдээр нь, тухайлбал тооцооны нэгж, гүйлгээний хэрэгсэл, хуримтлалын хэрэгслийн гүйцэтгэх үүргээр нь дамжуулан тодорхойлж байна. Мөнгөний зах зээлийн шинжилгээ нь өөртөө мөнгөний нийлүүлэлт, тэдгээрийн эрэлт, үнэтэй холбоотой асуудлыг багтаадаг. Мөнгөний нийлүүлэлтийн бүрдлийн хувьд одоогоор нэмэгдсэн үзэл алга байна. Гол төлөв түүнд бүрэн ба бараг бүрэн гүйлгээний чадвартай улс, арилжааны банк, хадгаламжийн байгууллагуудын зээлийг хамааруулж үздэг. Эдгээр зээллэг нь мөнгөн нэгтгэлээс бүрдэнэ.          М1 – (бэлэн мөнгө ба чекийн хадагаламж)         М2- (М1 ба чек олгоогүй хадгаламж, богино хугацаатай хадгаламж)         М3 – (М2 ба урт хугацаатай хадгаламж)
Гэхдээ...

17:36 - 2010-06-07 - Сэтгэгдэл {7} - Сэтгэгдэл бичих

VII сэдэв . Эдийн засгийн мөчлөгийн хэлбэлзэл

Бичсэн: huslen
Зах зээлийн эдийн засагт тогтворгүй байдал нь түүний нэг гол шинж мөн. Түүнд өрнөлт ба уналт нь эдийн засгийн мөчлөгийн байдалтай байдаг. Иймэрхүү маягийн  мөчлөгийн хэлбэлзэл нь эдийн засгийн тогтворгүй байдлын бусад хэлбэрүүдтэй холбоотой юм. Олонхи эдийн засагчид ялангуяа Кейнсийн чиглэлийг баримтлагч нь эдийн засгийн өөрчлөлтийн тогтворгүй байдалд хөрөнгө оруулалтын зардлын хэмжээнд гарсан өөрчлөлт ихээхэн үүрэг гүйцэтгэдэг гэж  үздэг бөгөөд энэ нь янз бүрийн хүчин зүйлсээс шалтгаалах ба тухайлбал:Худалдан борлуулах хэмжээнд гарсан өөрчлөлтэй ч холбоотой юм. Тэдгээрийн далайц ба хугацаа нь томоохон хөрөнгө оруулалтын эхлэх ба дуусах хугацаанаас мөн хамаардаг. Кейнсийн чиглэлийнхэн эдийн засгийн өсөлтийн хэлбэлзлийн мөчлөгт шинжий акселераторын зарчим ба мультипликатор-акселаторын механизмын үйлчлэлээр тайлбарладаг. Кейнсийн чиглэлийн хүрээнд акселаторын үзэл баримтлал нь сүүлдээ Фришийн ба Хиксийн эдийн засгийн өсөлтийн онолуудаар улам баяжигджээ....

17:11 - 2010-06-07 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Өмнөх хуудас Дараагийн хуудас
Тухай:
Minii blogd tavtai moril
Blogt syliin yeiin bichleg ba tatah bolomjtoi link hyrgeh bolno.



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд
Google
Yahoo Mail
GoGo
Moroodol

Шинэ бичлэгvvд
- Like a g6
- egshiglen ft odnoo-yag odoo
- ham-so sexy
- Enrique Iglesias - I Like It
- justin bieber is 51 years old man genee
- step up 3 soundtrack
- A cool
- C_O_OL
- Ip Man 2
- Cool
- Garena hack
- Eclipse
- Iron man 2
- Lady Gaga - Telephone
- yahoo scanner

Найзууд
- WaRninG
- amigo
- huslen
- Админ