n
| Co_O_L |
Сэтгэлийн түгшүүр зовнил /anxiety/ гэж юу вэ?
Бид өдөр тутам ахуй амьдралын асуудлуудаа зохицуулах, хүүхдийнхээ төлөө санаа зовох, ханьтайгаа ойлголцож амар тайван харилцаатай байх, гэртээ болон ажил дээрх үүрэг хариуцлагаа зохицуулах зэрэг санаа зовоох зүйл мундахгүй ар араасаа урган гарч сэтгэл зовнилд орох явдал түгээмэл. Энэ бол бидэнд аюул занал болон дарамт шахалтыг даван туулахад туслах байгалиас заяасан “биеэ хамгаалах болон зугатаах”хариу үйлдэл бөгөөд түр зуурын хэвийн үзэгдэл юм. Ихэнх тохиололд айдас нь юу айлгаад байгаа нь тодорхой байхад түгшүүр зовнил яг юу гэдгийг тодорхойлоход төвөгтэй байдаг.
Сэтгэл зовних эмгэгтэй байх нь жирийн сэтгэл зовнилоос ихээхэн ялгаатай. Зарим үед сэтгэл зовнил нь хэтэрхий хурц, амархан үүсч тухайн нэг нөхцөл байдал үүсэх үед дагалдаж бий болдог байна. Цаашлаад айдас нь сэтгэл зовнилтой хавсран бидний амьдралдаа сэтгэл хангалуун байх чадварт эсвэл юу хийх ёстойг шийдэхэд сөргөөр нөлөөлж эхэлдэг. Айдас болон сэтгэл зовнилын шинж тэмдгийн талаар санаа зовоосон зүйлс нь ихэнхидээ сэтгэл зовних эмгэгийг илэрхийлж байдаг. Сэтгэл зовних эмгэг нь эмчилгээ засал авахдаа сайн тул эмчилгээ хийлгэх нь хуучин байдалдаа эргэн ороход ихээхэн тустай. Сэт... 15:22 - 2010-02-27 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичихСэтгэлийн толь сэтгэл зүйн төв
МЭРГЭЖЛИЙН СЭТГЭЛ СУДЛААЧИДТАЙ 11-331175 УТСААР ХОЛБОГДООРОЙ. Хаяг:МУИС-ийн ЭЗС-ийн замын урд, Сэтгэл зүйн төв....
15:19 - 2010-02-27 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичихСэтгэл гутралд ямар шалтгаанууд нөлөөлдөг вэ?
Сэтгэл түгшүүр, зовнил болон эрч хүчгүйгээ мэдрэх мэдрэмжийг бий болгодог олон шалтгаан байдаг. Тэдгээр нь бидний өдөр тутмын нэгэн хэвийн амьдралд төдийгүй амьдралын аливаа нэг асуудлыг шийдвэрлэх чадварт нөлөөлнө. Сэтгэл гутралд ороход нөлөөлдөг зарим нэг шалтгааны жишээг дор дурьдлаа: Үхэл хагацал үзэх, гэр бүл салж сарних,Хүнд өвчин тусахХүчирхийлэлд өртөж байсан, хүчирхийлэлтэй нөхцөлд амьдарч байсан буюу өөрийн биеэр хүчирхийллийг харж байсанТөгс төгөлдөр байх үзэл баримтлалХүүхэд төрүүлэх, ажлын дарамт стресс, цэвэршилтийн үе, халдварт өвчин эсвэл гэр бүлийн асуудлыг шийдэх гэх мэт гэнэтийн үйл явдлууд.Мөнгөний асуудал, ажилгүй болох, орон сууцны асуудал, нийгмээс тусгаарлагдмал байдал ...
15:11 - 2010-02-27 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичихСэтгэл гутралд орсон үед өөртөө хэрхэн туслах вэ?Сэтгэл гутрал 15:09 - 2010-02-27 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихГэмтлийн дараах сэтгэцийн хямрал /Post-Traumatic Stress Disorder PTSD/-Гэмтлийн дараах сэтгэцийн гэмтэл Стрессорын аюул занал, айлган сүрдүүлэлт, тамлан тарчилгах гэх мэт бие махбод хийгээд сэтгэлийн цохилтыг тухайн цаг мөчид нүдээрээ харж, сэтгэлээрээ мэдэрч, биеэрээ туулж өнгөрөөсөн нэрвэгдэгсэд /хохирогчид/ хожим хойно хэдэн долоо хоног, сар жилийн дараа айдас, үзэн ядалт, сэтгэл гутрал гэх мэтийн маш хүчтэй сэтгэлийн дарамт илэрч болно. Ийм сэтгэлийн хямралыг “гэмтлийн дараах сэтгэцийн эмгэг буюу стрессийн хариу үйлдэл” гэдэг. Үүнд нэрвэгдэгсдэд дараах шинжүүд илэрнэ: Стрессорын цохилт буюу /сэтгэцийн гэмтэл/ авах үед үүсэж байсан тааламжгүй мэдрэмжүүд: тухайлбал, айдас, уур хилэн, үзэн ядалт,өвдөлт, сэтгэл түгшилт буюу бусад сөрөг сэтгэл хөдлөл байн байн хурцадна15:03 - 2010-02-27 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихӨсвөр насны хүүхдийн сэтгэлзүй“Хань мэт зөвлө” Нас: 10 -12 эрт үе, 13-15 дунд үе, 16-17 хожуу үе, Түлхүүр үг: “Би хэн бэ” “Би бол давтагдашгүй хүн” “Надаар бүү оролд” ... 14:51 - 2010-02-27 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичихСургуулийн насны хүүхдийн сэтгэлзүй“Харц мэт дагуулж сурга” Нас: 6 наснаас сурагч болох / авьяас, чадварын нууцлаг үе Хүүхэд сургуульд орох явдал бол гэр бүлийн нийгмийн харилцаанд шинэ өөрчлөлтийг бий болгодог. Тэд амьдралынхаа 12 жилийг ерөнхий боловсролын сургуультай холбох болж байна. Энэ хугацаанд хүний эзэмшвэл зохих ертөнцийн зүй тогтол, шинжлэх ухааныг танин мэдэж, бусдад болон өөртөө итгэн найдах, бие даасан ба хамааралтай байх хэм хэмжээг ойлгох сэтгэлзүйн суурь боловсролыг эзэмшиж, насанд хүрэгчдийн амьдралд бэлтгэгддэг. 14:44 - 2010-02-27 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичихСургуулийн өмнөх насны хүүхдийн сэтгэлзүй“Хатан мэт асар” Нас: 3 – 6 нас Энэ насныхны “яагаад” гэж аливаа юмны учрыг олох гэж эхлэл төгсөлгүй асуулт тавина. Тэд ядарч цуцашгүй маш их энергитэй бяцхан хүмүүс. Монголчууд энэ үеийнхнийг “жаран чавганцын ажил хийж байна” гэдэг. Өөрийн “би”-гээ тодорхойлж, “би бол би”, эмэгтэй эсхүл эрэгтэй гэдгээ мэдрэх үе. Энэ насныхан эгоцентрик буюу анхаарлын төвд байхыг хүсэн тэмүүлсэн хэвээр байн... 14:25 - 2010-02-27 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичихНялх насны хүүхдийн сэтгэлзүйСуурь итгэл найдвар төлөвших үе: “Хургандаа цадаагүй мал төлгөндөө майлдаг” “Би бол та” - “Ээж бид хоёр нэг хүн” Нас: 0 - 9 сар Итгэл бол нялх насныхны хөгжлийн үндсэн хэрэгцээ нь юм. Хүн амьдралынхаа эхний долоо хоногуудад бие болоод сэтгэлзүйн хувьд эрүүл хүн болох анхны суурь нь тавигддаг байна. Өөрөөр хэлбэл нялхас эрүүл өсөж бойжихоос гадна сэтгэлзүйн төлөвшил нь 14:15 - 2010-02-27 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичихБалчир насны хүүхдийн сэтгэлзүй
Балчир нас: Бие дааж сурах, сэтгэл хөдлөлийн хөгжлийн үе шат
“Хаан мэт өргөмжил” Нас: 9 -18 сар - судлан турших үе Энэ насныхан томчуудын байнгын тогтвортой хайр халамжинд өсөж бойжин өөрийгөө ээжээсээ тусдаа хүн гэдгээ мэдэрч эхэлж, үүнийгээ батлахын тулд тусгаар тогтнолын тэмцэл хийдэг. Гэвч эцэг эхийн хайр халамж тэдэнд нэн хэрэгцээтэй хэвээр байна. 13:36 - 2010-02-27 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих
|
Тухай: Minii blogd tavtai moril Blogt syliin yeiin bichleg ba tatah bolomjtoi link hyrgeh bolno. Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Yahoo Mail GoGo Moroodol Шинэ бичлэгvvд - Like a g6 - egshiglen ft odnoo-yag odoo - ham-so sexy - Enrique Iglesias - I Like It - justin bieber is 51 years old man genee - step up 3 soundtrack - A cool - C_O_OL - Ip Man 2 - Cool - Garena hack - Eclipse - Iron man 2 - Lady Gaga - Telephone - yahoo scanner Найзууд - WaRninG - amigo - huslen - Админ |